Манай сайтын редактор Б.Будхүүгийн "Хилчний гэргий" бүтээл гутгаар байрт шалгарлаа.
Монгол гэр бүлийг дэмжих, уламжлал өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдалыг гэрэл зурагт мөнхлөх зорилготой "Монгол гэр бүл" гэрэл зургийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Эмэгтэй гэрэл зурагчдын "Бүсгүй мэлмий" клубтэй хамтран тус уралдааныг анх удаа мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд зарлажээ.
Мэргэжлийн төрөлд гэрэл зурагчин П.Баттулгын "Амин үр" гэрэл зураг тэргүүллээ.
Уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгаас 50 гаруй гэрэл зурагчин 200 гаруй бүтээл ирүүлжээ. Тэдгээрээс сонирхогчийн төрөлд тэргүүн байрт Ц.Батбаярын "Зочилсон нь", дэд байрт Ж.Найрамдалмаагийн "Аав ээжийн есөн эрдэнэ" бүтээл шалгарсан бол гутгаар байрт манай сайтын редактор Б.Будхүүгийн "Хилчний гэргий" бүтээл шалгарлаа.
Мэргэжлийн төрөлд Д.Занданбатын "Цэцэрлэг тарлаа" бүтээл дэд байрт шалгарав.
Мэргэжлийн төрөлд гэрэл зурагчин П.Баттулгын "Амин үр" гэрэл зураг тэргүүн байр эзэлж Э.Мөнхчулууны "Хөдөлмөрийн үр шим", Д.Занданбатын "Цэцэрлэг тарлаа" бүтээл удаах байруудад шалгарчээ. Мөн төрлийн тусгай байрт Б.Бямба-Очирын "Аавын ялалт" зураг шалгарсан байна.
Гэрэл зурагчин Б.Бямба-Очирын "Аавын ялалт" бүтээл тусгай байрт шалгарлаа.
Сонирхогчийн төрөлд дэд байрт Ж.Найрамдалмаагийн "Аав ээжийн есөн эрдэнэ" бүтээл шалгарав.
Манай сайтын редактор Б.Будхүүгийн "Хилчний гэргий" бүтээл гутгаар байрт шалгарлаа.
Б.Лувсанпэрэнлэй