3 Өдрийн өмнө.
Их Монгол Улсын гудамжнаас Зуунмод хүртэл гүүр барина
Их Монгол Улсын гудамжнаас Зуунмод хүртэл гүүр барина

Их Монгол Улсын гудамжнаас Зуунмод хүртэл гүүр барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Их Монгол Улсын гудамжны төгсгөлөөс Төв аймгийн Зуунмод хотын “Номтын ам” хүртэл 24.3 км урт үргэлжлэх “Өөдөө тэмүүлэх гүүр”-ийг 2025-2028 онд барьж ашиглалтад оруулна гэж НЗДТГ-аас мэдээллээ. 

Тухайн гүүрнээс 1230 метр нь ган татлагат гүүр байх аж. Одоогийн урьдчилсан төлөвлөлтөөр авто замын урт 7.27 км, туннелийн урт 15.8 км бөгөөд гүүр дөрвөн эгнээтэй байхаар төлөвлөжээ.

“Өөдөө тэмүүлэх гүүр”-ийг Их Монгол Улсын гудамжны төгсгөл буюу Маршлын гүүр орчмоос Зуунмод хотын Номтын ам хүртэл барьснаар замын хөдөлгөөний дундаж хурд 12 хувиар нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа гэв. 

Б.Лувсанпэрэнлэй