Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор өнгөрөгч оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтыг өнөөдрөөр дуусгавар болгож хуучин зохицуулалт буюу автомашины улсын дугаарын сүүлийн орноор ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг байдлыг сэргээж байгаа тухай НЗДТГ-аас мэдэгдлээ.
Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх талаар хотын захиргаанаас явуулсан санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь зөвшөөрөөгүй тул хуучин зохицуулалтыг хийхээр болсон байна.
Ингэснээр өнөөдөр буюу пүрэв гарагт 4 болон 9 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг.