03 сарын 24, 2025
Шар усны үерт автсан айлуудын хашаанаас 40 тонн ус соруулжээ
Шар усны үерт автсан айлуудын хашаанаас 40 тонн ус соруулжээ

Шар усны үерт автсан айлуудын хашаанаас 40 тонн ус соруулжээ.

Сэлбэ голын далан сэтэрч 40 тонн ус айлуудын хашаа руу урсжээ. “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд шар усны үерийн усанд автсан” гэсэн дуудлага өчигдөр  өглөөний 10:10 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж “Сэлбэ” голын далан сэтэрч шар усны үерийн ус айлуудын хашаа руу орсон байсныг соруулж аюулгүй болгожээ. Алба хаагчид 40 тонн ус соруулсан байна.  

Иймд иргэд, аж ахуй нэгжийг болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлж, болгоомжлохыг мэргэжлийн байгуулагаас анхаарууллаа. 

Б.Лувсанпэрэнлэй