03 сарын 20, 2025
Автомашины үйлдвэрлэлд дахин боловсруулсан хуванцрын ашиглалтыг нэмэгдүүлнэ
Автомашины үйлдвэрлэлд дахин боловсруулсан хуванцрын ашиглалтыг нэмэгдүүлнэ

Япон улсын автомашин үйлдвэрлэлд ашигладаг хуванцрыг 2031 оноос 15 хувь, 2036 он гэхэд 20-иос дээш хувийг дахин боловсруулсан хуванцар болгох зорилт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран боловсруулжээ.

Хаягдал болох үедээ байгаль орчинд сөрөг нөлөөтэй хуванцар автомашины эд ангид их хэмжээгээр ашигладаг боловч дахин боловсруулсан хуванцрын хэрэглээ хангалтгүй байгаа юм. 

Дахин боловсруулсан хуванцрын 70 орчим хувийг экспортолж байгаа ч дотооддоо ашиглах шаардлага нэмэгдэж байна. Иймээс автомашин үйлдвэрлэгчид, автомашиныг задлах, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбарын холбоод, Засгийн газар болон мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, шинэ автомашинд ашиглах дахин боловсруулсан хуванцрын хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. 

Европт 2031 оноос эхлэн шинэ автомашинд ашиглах хуванцрын 25 хувийг дахин боловсруулсан байхыг хуульчилж байгаа тул Япон ч энэ чиглэлд автомашин үйлдвэрлэгчид болон дахин боловсруулах салбарын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай болж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр хуванцрын дотоод хэрэглээг нэмэгдүүлж, байгаль орчны ачааллыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 

Мэдээллийн эх сурвалж: Asahi