03 сарын 17, 2025
Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 24 тохиолдол батлагджээ
Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 24 тохиолдол батлагджээ

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна. 

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас найм, Өмнөговь аймгаас дөрвөн тохиолдол тус тус илэрч улаанбурхан өвчний нийт 24 тохиолдол бүртгэгдсэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна. 

Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээ авах багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллаж байгаа аж. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын Эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг зөвөллөө. 

Халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан өвчний батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хандахыг анхаарууллаа. 

Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандан асуух  юм байна. 

Б.Лувсанпэрэнлэй