Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2025.03.17-03.26/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.
Хур тунадас:
23-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи:
17-нд зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24, 25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 26-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна.
Агаарын температур:
22-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 хэм, өдөртөө -3...-8 хэм,
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм,
Цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 хэм, өдөртөө +16...+21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 хэм хүйтэн, өдөртөө +8...+13 хэм дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.
Б.Лувсанпэрэнлэй