03 сарын 14, 2025
Алтай, Хэнтий, Хөвсгөлийн нутгаар төө илүү зузаан цастай байна
Алтай, Хэнтий, Хөвсгөлийн нутгаар төө илүү зузаан цастай байна

Гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас 10 хоногт нэг удаа гаргадаг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулагт 22-33 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байгаа ажээ. 

Өнгөрсөн 10 хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджаас хүйтэн байжээ. Хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

Б.Лувсанпэрэнлэй