Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.
2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хоёр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 17 аймгийн 55 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь -тай танилцана уу.
Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 онд явагдах нөхөн сонгуулийн судалгаа 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар.