Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Түймэрт өртсөн талбай, хохирлыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа ажээ.
Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг мэргэжлийн байгууллагууд уриаллаа.
Б.Лувсанпэрэнлэй