1 Өдрийн өмнө.
Улаанбурханы халдвар авсан хүүхэд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байжээ
Улаанбурханы халдвар авсан хүүхэд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байжээ

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагджээ.

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Халдвар авсан хүүхэд гуравдугаар сарын 1-4-ний хугацаанд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

Улаанбурхан нь амьсгалын замаар дамждаг, халдварлалт өндөр өвчин бөгөөд вакцинаар л сэргийлэх боломжтой. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.

Мөн улаанбурханы халдвар авсан хүний хавьтал болсон бол, улаанбурхан өвчнөөр өвдөж байсан эсэхээ мэдэхгүй байгаа болон улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсанаа санахгүй байгаа тохиолдолд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болно. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу. Тодруулах, асуух зүйлсийг 89016199, 75 103 100 дугаарт хандаж лавлана уу гэжээ.