1 Өдрийн өмнө.
Оюутан цэргийн бүртгэл энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ 
Оюутан цэргийн бүртгэл энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ 

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийн хугацааг сунгажээ.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг энэ сарын 1-14-ний өдрийн 17:00 цаг хүртэл И-Монголиа системээр хүлээн авахаар хугацааг сунгасан байна. 

Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой аж. Үүнд:

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3 дугаар дамжааны оюутан байх

Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх

2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх

Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтах юм байна. 

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон И-Монголиа системээр хүргүүлэх аж. 

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 1800-1144 болон “Боловсролын мэдээллийн технологийн төв”-ийн 75772727 утсаар тодруулах боломжтой гэлээ. 

Б.Лувсанпэрэнлэй