6 Цагийн өмнө.
Ой хээрийн 14 түймрийг унтраахаар ажиллаж байна 
Ой хээрийн 14 түймрийг унтраахаар ажиллаж байна 

Одоогийн байдлаар 22 хашаа саравч, 16 монгол гэр, хоёр автомашин түймэрт өртсөн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд өнөөдрийн байдлаар нийт 14 ой, хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж. 

Гал түймэрт урьдчилсан байдлаар айлын гэр, малын хашаа саравч, 18.880 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж байна гэв. Одоогийн байдлаар 22 хашаа саравч, 16 монгол гэр, хоёр автомашин түймэрт өртсөн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Чойбалсан суманд гарсан таван хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд гарсан хээрийн гал түймэр, Архангай аймгийн Хайрхан суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулаад байгаа юм байна. 

Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Б.Лувсанпэрэнлэй