01 сарын 30, 2024
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр таван байр ухарлаа
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр таван байр ухарлаа

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас гаргадаг авлигын төсөөллийн индексээр Монгол улс 2023 онд таван байр ухарч, 180 орноос 121 дүгээр байрт жагссан байна.

Монгол улсын авлигын индекс:

  • 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт
  • 2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт
  • 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт жагсжээ.

Монгол Улсын хувьд 33 оноо авсан нь Ардчилсан бус орнуудын оноотой ижил түвшинд байна гэж хэлж болно. Ингэж оноо буурахад манай улсын ардчиллын үнэт зүйл, хууль тогтоох байгууллага, шүүх засаглал дахь авлига, хуулийн засаглал зэрэг нь нөлөөлсөн гэдгийг “Транспэрэнси Интерэшнл Монгол” байгууллагаас онцолж байгаа юм.