6 Цагийн өмнө.
Ирэх тав хоногт нойтон цас орж, шуурна
Ирэх тав хоногт нойтон цас орж, шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав /2025.03.10-03.14/ хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав /2025.03.10-03.14/ хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна. 

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

10-ны өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.10-ны өдөр Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас

11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 

12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 

13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи:

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур:

Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 хэм, өдөртөө -13...-18 хэм, 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -6...-11 хэм,өдөртөө -13...-18 хэм, 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -6...-11 хэм, 

Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 хэм хүйтэн, өдөртөө +3…+8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 хэм, өдөртөө 0...-5 хэм хүйтэн байна.  

Б.Туяамарал