02 сарын 27, 2025
Сүхбаатар аймгийн цагдаагийн алба хаагчид өв соёлоороо уралджээ
Сүхбаатар аймгийн цагдаагийн алба хаагчид өв соёлоороо уралджээ

Гэрэл зургийн эх сурвалж: Сүхбаатар аймгийн цагдаагийн газар фэйсбүүк хуудас

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярыг угтан Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид гэр бүлийн гишүүдийнхээ хамт “Сар шинийн битүүлэг” тэмдэглэж, бөх барилдаж, шагай харваж, сээр шалган, үндэсний хувцсаараа гоёж өв соёлоороо уралджээ.

suhbaatariin_tsagdaa1 Сар шинийн баярт зориулсан сумын заануудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд 32 залуу бөх барилджээ.

Сар шинийн баярт зориулсан сумын заануудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд 32 залуу бөх барилдсанаас шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Отгонбаяр түрүүлж, Монгол банкны харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Бархас үзүүрлэж, Эрүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Шаравдорж, олон нийтийн цагдаа Я.Сосорбарам нар шөвгөрчээ. Олон нийтийн цагдаа О.Бат-Эрдэнэ “Уран барилдаант бөх”-өөр шалгарсан байна. Мөн үндэсний бөхийн халз барилдаанд Монгол банкны харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Т.Бат-Ерөөлт нь эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Мягмарлхагвасайханыг дуудаж 2:1-ийн харьцаатайгаар Э.Мягмарлхагвасайхан ялжээ.

suhbaatariin_tsagdaa2 Шагайн харваан тэмцээнд оролцогч алба хаагчид

Шагайн харваан тэмцээнд 21 харваач оролцсоноос мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Гэрэлт-Од түрүүлж, олон нийтийн цагдаа олон Б.Батсэлэм, олон нийтийн цагдаа А.Төмөрхуяг нар удаах байруудад шалгарсан байна.

Сээр шалгах тэмцээнд 16 алба хаагч өрсөлдөж Монгол банкны харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Бархас тэргүүлэв. Харин үндэсний хувцас, хэрэглэлтэй “Сайхан хос” шалгаруулах тэмцээнд хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Энххад, мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Соёлмаа нар түрүүлсэн байна. Дэд байрт хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэнгэл, эхнэр Д.Туул, охин Б.Урансор нар шалгарчээ.

suhbaatariin_tsagdaa3 Үндэсний хувцас, хэрэглэлтэй “Сайхан хос” шалгаруулах тэмцээний үеэр