02 сарын 26, 2025
1267 иргэн ноогдол ашгаа хандивлажээ
1267 иргэн ноогдол ашгаа хандивлажээ

Санал асуулгыг бөглөөгүй иргэдийн ноогдол ашгийг бүртгэлтэй данс руу нь автоматаар шилжүүлнэ.

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ноогдол ашгаа дансаар авах, хуримтлалын санд байршуулах болон хандивлах саналыг И-Монголиа системээр дамжуулан авч дуусжээ.

Санал асуулгад нийт 505,318 иргэн оролцсон байна. Тэдний 481,809 хүн буюу 95.35 хувь нь бэлэн мөнгө буюу дансаар авах саналыг өгсөн бол хуримтлалын санд байршуулна гэдэгт 4.40 хувь буюу 22,242 иргэн санал өгчээ. Харин 0.25 хувь буюу 1,267 иргэн ноогдол ашгаа хандивлах санал өгсөн байна. 

Санал асуулгыг бөглөөгүй иргэдийн ноогдол ашгийг бүртгэлтэй данс руу нь автоматаар шилжүүлэх ажээ. 

Б.Лувсанпэрэнлэй