Гэрэл зургийн эх сурвалж: IJF
Манай улсын хоёр тамирчин Жүдо бөхийн гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Португал улсад энэ сарын 26-28-ны өдрүүдэд болсон тус тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн хүрэл медалийн тавцанд зогссон байна.
Нийт 92 орны жүдоч өрсөлдсөн уг тэмцээнд манай улсаас 15 тамирчин хүч үзжээ. Тэдгээрээс гавьяат тамирчин Ё.Басхүү шагналт тавдугаар байр эзэлж, Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар жиндээ долоодугаарт жагссан аж. Улмаар нийлбэр дүнгээр Монгол Улсын баг 92 орноос 15 дугаар байрт эрэмбэлэгджээ.