МУГЖ Жамсранжавын Оюундарийг "Ардын жүжигчин" цолоор шагнахаар болжээ
1. УДЭТ-ийн жүжигчин, МУГЖ Жамсранжавын Оюундарийн театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн могой жилийн босгон дээр "Ардын жүжигчин" цолоор шагнахаар болжээ.
2. Ж.Оюундарь 1968 оны зургаадугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр Монгол Улсын ардын жүжигчин Лоолийн Жамсранжавын охин юм.
4. 2007 онд Кино Урлагийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалж, 2010 оноос "Сити" дээд сургуульд багшилж байна.
5. Тайз, дэлгэцийн 200 гаруй бүтээлд дүр бүтээсэн бөгөөд УДЭТ-т 32 дахь жилдээ ажиллаж байна.
6. 1999 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулж байв.
Б.Лувсанпэрэнлэй