1 Өдрийн өмнө.
Золголтоор явахдаа хурдаа тохируулан зорчихыг анхааруулав
Золголтоор явахдаа хурдаа тохируулан зорчихыг анхааруулав

Золголтоор явахдаа хурдаа тохируулан зорчихыг анхааруулав

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өнөөдөр НОБГ-аас иргэд, олон нийтэд өглөө. Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж тог цахилгааны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд зорчихдоо баталгаат зам гүүрээр, хурдаа тохируулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг анхаарууллаа. 

Мөн сар шинийн баярын үеэр хүмүүс гэр орондоо зул, хүж асаалттай орхиж гарсны улмаас  объектын гал түймэр гардаг. Тиймээс алхам тутамдаа сонор сэрэмжтэй, аюулгүй байдлаа хангаж байхыг иргэдэд анхааруулж байна.

Тэрчлэн цаг агаар дулаарч гол ус гэсэх үеэр тухайн бүсэд байршуулсан тэмдэг тэмдэглэгээг анхаарч анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө. 

Б.Туяамарал