2 Өдрийн өмнө.
МУБИС шинийн 4, 5-нд цахимаар хичээллэнэ
МУБИС шинийн 4, 5-нд цахимаар хичээллэнэ

МУБИС шинийн 4, 5-нд цахимаар хичээллэнэ

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Оюутны холбооноос сургуулийн захиргаанд Цагаан сарын баярын үеэр хичээлийн хуваарьт зохицуулалт хийх хүсэлт хүргүүлсэн байна. Хүсэлтэд  3756 оюутан гарын үсэг зуржээ. 

Хүсэлтийн дагуу шинийн дөрвөн, таван буюу гуравдугаар сарын 3, 4-ний өдрийн хичээлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Танхимын хичээл гуравдугаар сарын 5-ны өдрөөс хуваарийн дагуу орох бөгөөд шаардлагатай  хичээлүүдийг тухайн сарын 15-ны өдрөөс нөхөж орох зохицуулалтыг хийсэн байна. 

Мөн энэ баасан гараг буюу битүүний өдрийн хичээлээс тухайн өдөр хичээл заах багшийн зөвшөөрлөөр чөлөөлөгдөх боломжийг оюутнуудад олгожээ. 

Б.Лувсанпэрэнлэй