Цаг агаарын 10 хоногийн /2025.02.21-03.02/ урьдчилсан төлвийг хүргэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын 10 хоногийн /2025.02.21-03.02/ урьдчилсан төлвийг хүргэж байна.
Энэ сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байхыг анхаарууллаа.
Хур тунадас:
Салхи:
Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:
Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 хэм, өдөртөө -19...-24 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -9...-14 хэм,
Цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 хэм, өдөртөө +1...-4 хэм, бусад нутгаар шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -5...-10 хэм хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэлээ.
Б.Лувсанпэрэнлэй