Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн орж ирсэн гурван тохиолдол бүртгэгдсэн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн орж ирсэн гурван тохиолдол бүртгэгдсэн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 18-ны өдрийн /2025.02.18/ Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигчдод халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандахыг анхаарууллаа.
Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах есөн сараас хоёр насны хүүхдүүдийг хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.
Мөн иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой юм байна.
Б.Лувсанпэрэнлэй