Улаанбурханы сэжигтэй тохиолдол илэрсэн хүнийг тусгаарлажээ.
Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс оронд аялаад эх орондоо ирсэн халдварын сэжигтэй нэг хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна гэж Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.
Дэлхий дахинд энэ оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, монголчуудын их зорчдог Тайланд улсад 103, БНСУ-д нэг, Вьетнамд 114 тохиолдол бүртгэгджээ. Азийн зарим улсад улаанбурхан өвчний дэгдэлт болж буйг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.
Иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой юм байна. Мөн үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах есөн сараас хоёр нас хүртэлх хүүхдүүд харьяа Эүүл мэндийн төвд хандан үнэ төлбөргүй хамрагдаж болох аж.
Б.Лувсанпэрэнлэй