Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн ирэх таван хоногийн /2024.01.30-2024.02.03/ урьдчилсан мэдээллийг хүргэж байна.
Цас
Нэгдүгээр сарын 30-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
Нэгдүгээр сарын 31-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
Хоёрдугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас,
Хоёрдугаар сарын 02-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно.
Салхи
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Нэгдүгээр сарын 30-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Температур
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 хэм, өдөртөө -27...-32 хэм,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -32...-37 хэм, өдөртөө -20...-25 хэм,
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -8...-13 хэм, бусад нутгаар шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -14...-19 хэм хүйтэн байна.