02 сарын 13, 2025
Дундговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Дундговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэн дүнгэнэх чимээ гарч, гэр, эд хогшил хөдөлсөн байна.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Найз багийн “Сүүж” гэдэг газар хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17цаг 00 минут 45 секундэд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Сумын төвөөс зүүн хойд зүгт 49 километр зайд газар хөдлөлт болсон гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. 

Нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэн дүнгэнэх чимээ гарч, гэр, эд хогшил хөдөлсөн байна. Гэхдээ учирсан хохиролгүй гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Б.Лувсанпэрэнлэй