02 сарын 13, 2025
Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлжээ
Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлжээ

Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлсан хэрэг бүртгэгдлээ.

Амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэй зарим хүн иргэдийн бэлтгэж, хадгалсан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хулгайлсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна.

Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт айлын зуслангийн байшинд хулгайч орж, хоёр ширхэг өвчүү, нэг үхрийн мах алдагдсан. Мөн энэ сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийн дагуу нэг ширхэг хонины ууц, хоёр ширхэг мөнгө аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар