Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын нөхцөл байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу байна гэж дүгнэжээ.
Нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна. Цасны зузаанаас хамаарч улсын хэмжээнд 10 аймгийн 30 сум цагаан зудтай байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байгаа аж.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын нөхцөл байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу байна гэж дүгнэжээ.
Б.Лувсанпэрэнлэй
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар