01 сарын 29, 2024
Гоо сайхны бүтээгдэхүүн  хүүхдийн арьсанд эрсдэл үүсгэж байна
Гоо сайхны бүтээгдэхүүн  хүүхдийн арьсанд эрсдэл үүсгэж байна
Зарим охин "YouTube, "TikTok" зэрэг платформ дээрээс олны танил, нөлөө бүхий хүмүүсийн бичлэг, зөвлөгөөг даган дуурайж байна. Цаашлаад эцэг, эхээсээ бичлэгт гарах тансаг зэрэглэлийн эд зүйлс авч өгөхийг хүсэх нь эрс нэмэгджээ. 

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд нүүрээ будах трэнд хүчээ авч байна. Тэр дундаа найман настнууд томчуудаас дутахааргүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь ирээдүйд арьсны нөхөж баршгүй асуудал үүсэж болзошгүйг Их Британийн "Арьс Судлалын хүрээлэн"-ээс анхаарууллаа.

Зарим охин "YouTube, "TikTok" зэрэг платформ дээрээс олны танил, нөлөө бүхий хүмүүсийн бичлэг, зөвлөгөөг даган дуурайж байна. Цаашлаад эцэг, эхээсээ бичлэгт гарах тансаг зэрэглэлийн эд зүйлс авч өгөхийг хүсэх нь эрс нэмэгджээ. 

Хүүхдүүдийн ихэнх нь насны онцлогтоо тохироогүй, бүсгүйчүүдэд зориулсан арьс гуужуулагч гэх химийн нэгдэл агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг ямар ч хяналтгүйгээр хэрэглэж байна. 

Найман настай Сади охин "ВВС" агентлагийн сэтгүүлчтэй уулзахдаа "TikTok" дээрээс анх гоо сайхны бүтээгдэхүүний бичлэгийг үзсэн бөгөөд ихэнх хүн эдгээр бүтээгдэхүүн арьсанд ихээхэн ач тустай хэмээн магтацгаажээ. 

sadi Гэрэл зургийн эх сурвалж: ВВС, "Сади өөрийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хадгалдаг хөргөгчтэй"

Охинд америкийн гоо сайхны "Drunk Elephant" брэндийн цэцгэн хэлбэртэй "Bubble" бүтээгдэхүүн таалагдаж, уруул өнгөлөгчөөс гадна нүүр чийгшүүлэгч гээд бүгдийг худалдан авсан тухайгаа ярьжээ. Тэр найзуудынхаа адилаар тус гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдан авч өгөхийг ээжээсээ байнга гуйдаг гэнэ. Охины ээж Люси гоо сайхны бүтээгдэхүүнийг эрт хэрэглэхийн хор хөнөөлийн талаар ойлгуулахын тулд байнга түүнтэй ярилцдаг ч ихэнхдээ бүтэлгүйтдэг гэлээ.

Тэрээр "Гоо сайхны бүтээгдэхүүнээс болж охины минь нүүр улайж, загатнасан. Охин минь найзуудтайгаа адил гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хэрвээ энэ бүхнийг хоригловол бусдаас тусгаарлагдсан мэдрэмж авдаг тухайгаа хэлж байсан" гэж ярьжээ. Мөн нийгмийн сүлжээнд найман настай хүүхдүүдэд энэ бүтээгдэхүүн сайн гэж тархийг нь угаахын оронд татгалзахыг уриалан дуудсан хүн ганц ч хүн алга. Охин  минь арьсны асуудалтай болсон. Сади бол миний бага охин. Гэтэл зах замбараагүй мэдээ мэдээлэл түүний бага насыг аваад явчихсан мэт мэдрэмж төрж байна" гэв.

Бага насны охид сошиал орчноос олон төрлийн мэдээлэл авч бусдыг дуурайн эрүүл мэнд, гоо сайхнаа эрсдэлд оруулж байгаа талаарх эцэг, эхчүүдийн гомдол тус мэдээллийн агентлагт ирэх нь ч нэмэгдсэн байна. 

Хүүхэлдэйн киноны баатрын төрхтэй, тод өнгийн хувцастай, хэний ч анхаарлыг татам боловч  насанд хүрсэн эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн савласан тос, крем зэргийг охид хамгийн их худалдан авдаг аж. Drunk Elephant нь гоо сайхны бүтээгдэхүүн насанд хүрэгчид болон хүүхдийн арьс арчилгааны онлайн контентод хамгийн олон удаа гардаг брэндийн нэг юм. Нэг бүтээгдэхүүний үнэ нь 60 евро ч  борлуулалт нь өссөөр байна. 

tv_yrianii_uyer Гэрэл зургийн эх сурвалж: ВВС, "Сади болон түүний ээж ярилцлагын үеэр

Угтаа хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн гэдэг ч дотроо альфа, бета гидрокси хүчил, А аминдэмийн дериватив ретинол зэрэг гуужуулагч бодис агуулдаг гэжээ. Тус брэндийн үүсгэн байгуулагч Тиффани Мастерсон нийгмийн сүлжээндээ "Охид болон өсвөр насныхныг хүчил, ретинол агуулсан бүтээгдэхүүнээс хол байхыг сануулжээ. Учир нь тухайн химийн нэгдэлүүд нь хүүхдүүдийн арьсанд нийцэхгүй гэж бичжээ.

Арьс арчилгааны контентуудаас  охидыг гоо сайхны бүтээгдэхүүнд уриалан дуудсан видео бичлэгүүд хамгийн их хандалт авдаг.  "YouTube, "TikTok"-оос хүүхдүүд өөрт тохироогүй өөрөөр хэлбэл эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй  гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа сая сая бичлэгүүдийг үзэж даган дуурайх болсон нь анхаарах асуудал болоод байна. 

Хүүхдийн арьсны эмч Тесс МакФерсон "Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байж магадгүй. Гэвч хүүхдэд тохиромжгүй. Хэт мэдрэмтгий арьстай хүүхдэд арьсны асуудал үүсгэх аюултай. Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүн анхилам үнэртэй байдаг  нь эмзэг арьстай хүүхдүүдэд жинхэнэ эрсдэл учруулна" гэж ВВС агентлагт ярьжээ. 

Эх суралж: BBC