02 сарын 11, 2025
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг бүрэлдэхүүнээ өргөтгөлөө
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг бүрэлдэхүүнээ өргөтгөлөө

Сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

 “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хамгийн сүүлийн чухал хоёр тоглолтоо энэ сарын 20, 23-ны өдрүүдэд хийх Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Грек мэргэжилтэн Фракиас Василиос 18 тамирчныг шигшээ багт дуудсан байна. Багийн гишүүд: 
  1. Ш.Энхийн-ОД
  2. Д.Баясгалан
  3. Э.Сугар-Очир
  4. Г.Дөлгөөн
  5. О.Энхбаатар
  6. Ч.Тэмүүлэн
  7. Б.Барсболд
  8. А.Азбаяр
  9. Б.Билгүүн
  10. Ч.Ихбаяр
  11. О.Эрдэнэцогт
  12. Г.Балжинням
  13. Б.Энх-Амар
  14. Ч.Маргад
  15. Т.Ууганбаяр
  16. Э.Саруул-Эрдэнэ
  17. Э.Энхбаясгалан
  18. Г.Болор-Эрдэнэ 

 Дээрх тамирчдаас Ш.Энхийн-Одоос бусад нь шигшээ багтаа тоглох бүрэн боломжтой. Г.Дөлгөөн, Э.Сугар-Очир нар эх орондоо ирсэн бол Д.Баясгалан удахгүй ирнэ гэдгээ мэдэгджээ.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ оны ААШТ-д оролцох эсэхээ шийдэх  эхний тоглолттоо энэ сарын 20-нд Гуамын талбайд хийх бол 23-нд Улаанбаатар хотноо Япон улсын шигшээ багийг хүлээн авах юм. Одоогоор “С” хэсгийг Япон найман оноогоор  тэргүүлж, Хятад долоон оноогоор удаалж байгаа. Харин Гуам 5, Монгол 4 оноотой байна. Хэрэв Монгол Гуамыг талбайд нь хожвол хоёр баг хоёулаа ижил зургаан оноотой болно. Тиймээс удахгүй болох тоглолтын үр дүн шууд нөлөөлөх юм. 

Б.Туяамарал