Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Гэрэлтуяа өрсөлдөж байгаа юм.
“Өвлийн мөрөөдөл, Ази тивийн хайр” уриан дор “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр 20:00 цагт нээлтээ хийнэ. Энэ жилийн наадамд 34 орны 1275 тамирчин спортын 11 төрлийн 64 ангилалд оролцож байна.
Манай улсаас дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин өрсөлдөх бөгөөд 26 дасгалжуулагч, албаны төлөөлөгчдөөс бүрдсэн 61 хүнтэй баг очжээ. Одоогоор кёрлингийн холимог багийн тэмцээн эхэлсэн бол шортрекийн эрэгтэй, эмэгтэй 1500 метрийн зайн уралдаан болж байна. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Гэрэлтуяа өрсөлдөж байгаа юм. Манай тамирчин хэсэгтээ БНСУ, Хонконг, Тайвань, БНЭУ-ын тамирчидтай өрсөлдөж 2:38.674 /хоёр минут, 38 секунд, 674 доль/ цагийн амжилтаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхээ авсан.
Б.Туяамарал