01 сарын 27, 2024
Дэлбэрэлтийн улмаас гэмтсэн нэг иргэн нас баржээ
Дэлбэрэлтийн улмаас гэмтсэн нэг иргэн нас баржээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч долоо хоногт гарсан харамсалтай үйл явдлын улмаас түлэгдэж, гэмтэн эмнэлэгт эмчлүүлж байсан 19 настай иргэн урд шөнө нас баржээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч долоо хоногт гарсан харамсалтай үйл явдлын улмаас түлэгдэж, гэмтэн эмнэлэгт эмчлүүлж байсан 19 настай иргэн урд шөнө нас баржээ. Газ дэлбэрч, гал түймэр гарсан эл хэргийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан. Ингэснээр уг ослын улмаас амь насаа алдсан хүний тоо дөрөв болж байгаа нь харамсалтай.

Өнөөдрийн байдлаар түлэгдэж, гэмтэж, бэртсэн 13 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, дөрвөн хүн маш хүнд, найман хүн хүндэвтэр зэргийн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа аж. Эрүүл мэндийн байгууллагаас бүхий л шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.