02 сарын 07, 2025
“Шастирт дүрслэгдсэн монголчууд" үзэсгэлэнгээс түүхээ тольдоорой
“Шастирт дүрслэгдсэн монголчууд" үзэсгэлэнгээс түүхээ тольдоорой

"Шастирт дүрслэгдсэн монголчууд" могол зургийн тусгай үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр  боллоо. 

Чингис хаан Үндэсний музей болон Энэтхэг улсын Элчин сайдын яам хамтран хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргаж буй "Шастирт дүрслэгдсэн монголчууд" могол зургийн тусгай үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр  боллоо. 

Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун "БНЭУ-ын Рампур хотын Рампур Раза номын санд монголчуудын бичиж үлдээсэн "Судрын чуулган" бүрэн эхээрээ хадгалагдаж байгаа. Түүний нэгэн хэсэг 273 нүүр бүхий "Шастирын эмхэтгэл" судрыг цахим хувилбараар 2022 онд манай музей хүлээн авсан. Өнөөдөр Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд үзэсгэлэн болж гарч байна" гэв. 

uzesgelen_1 "Шастирт дүрслэгдсэн монголчууд" могол зургийн тусгай үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. 

Монголын хаадын ХIII-XIV зууны үеийн түүх, Эзэн богд Чингис хааны хөвгүүд хаадын орд харш, хувцас өмсгөл, амьдралын хэв маягийг зурагт хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн уг гар бичмэл 80 гаруй зураг дүрслэлтэй бөгөөд энэ удаагийн тусгай үзэсгэлэнд 44 могол зургийг сонгон олон нийтэд дэлгэн толилуулж буйгаараа онцлог ажээ. 

Монголын эртний түүхийг зургаар өгүүлэх тус үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн нэгдүгээр давхарт долоо хоног үргэлжлэх юм. 

Б.Лувсанпэрэнлэй