02 сарын 06, 2025
Умайн хүзүүний хорт хавдраар өнгөрсөн онд 176 хүн нас баржээ
Умайн хүзүүний хорт хавдраар өнгөрсөн онд 176 хүн нас баржээ

ХПВ-ийн дархлаажуулалтын гардасил вакциныг эрүүл мэндийн байгууллагууд 19 мянган төгрөгөөр хийж байгаа ажээ. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр зарим судалгааны үр дүнгийн талаар танилцууллаа. Насанд хүрсэн хүний 80 хувь нь амьдралынхаа аль нэг үед папиллома вирусийн халдвар авдаг байна. Тус хавдрын 15 орчим хувь нь халдварын гаралтай байдгаас папилломын шалтгаант өвчлөл 5.2 хувийг эзэлдэг аж. 

Тус сангийн зөвлөх Д.Нарангэрэл “2024 оны судалгаагаар эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлийн 12.2 хувь буюу 521 умайн хүзүүний хавдар бүртгэгдэж 176 хүн нас барсан. Тиймээс бид вакцинжуулалтад хамруулах ёстой. Манай улс өвчлөлөөр дэлхийн дунджаас гурав дахин, Азийн дунджаас 1.5 дахин өндөр байна. Нас баралтын тоогоор дэлхийн дунджаас 1.3, Азийн орнуудаас хоёр дахин их гэсэн үзүүлэлт гарсан. Вакцинжуулалт энэ маягаараа идэвх муу үргэлжилбэл арван хүн тутмын найм нь папиллома халдвар авах эрсдэлтэй судалгаа гарсан” гэлээ. 

ХПВ-ийн дархлаажуулалтын гардасил вакциныг эрүүл мэндийн байгууллагууд 19 мянган төгрөгөөр хийж байгаа ажээ. 

Б.Лувсанпэрэнлэй