02 сарын 06, 2025
Энэ сард Бөхийн өргөөнд арван барилдаан болно
Энэ сард Бөхийн өргөөнд арван барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулж байна.
  • 02.08 /Бямба гараг/ 11:00 цагт: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.09 /Ням гараг/ 13:00 цагт: "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.15/ Бямба гараг/ 13:00 цагт: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт: “Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/
Энэ жилийн Сар шинийн барилдаанд аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд чансаа болон эрх олгох барилдааны оноогоор оролцох юм. 

Сар шинийн цуврал барилдаанууд:

  • 02.20 /Пүрэв гараг/ 11:00 цагт: Сар шинийн баярт зориулсан өсвөр үеийн бөхийн барилдаан
  • 02.24 /Даваа гараг/ 11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
  • 02.25 /Мягмар гараг/ 11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан
  • 02.26 /Лхагва гараг/ 13:00 цагт: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно/
  • 02.27 /Пүрэв гараг/ 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
  • 02.28 /Баасан гараг/ 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.

Б.Лувсанпэрэнлэй