5 Цагийн өмнө.
Хилчний гэр бүл ажил эрхлээгүй бол сайн дурын даатгалыг нь төлдөг 
Хилчний гэр бүл ажил эрхлээгүй бол сайн дурын даатгалыг нь төлдөг 

Хил хамгаалах байгууллагаас өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлч, уран бүтээлчидтэй уулзалт хийлээ.

Хил хамгаалах байгууллагаас өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, сэтгүүлч, уран бүтээлчидтэй уулзалт хийж, хамтран ажиллах санал солилцлоо. Энэ үеэр ХХЕГ-ын Захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин хил хамгаалах алба, хилчдийн ажил, амьдралын онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Хилчдийн нийгмийн асуудлыг шийдэхийн тулд гэр бүлийг нь ажлын байраар хангадаг. Гэхдээ бүгдийг нь ажлын байртай байлгах боломжгүй учраас ажил эрхлээгүй тохиолдолд сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөг зохицуулалттай. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр мөнгөн урамшуулал олгодог. Хилд ажиллаж буй алба хаагчдын хүүхдийн боловсролын асуудалд анхаарч сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг" гэж ярилаа. 

Хилийн цэргийн албанд татагдан ирсэн байлдагчид сар бүр 120 мянган төгрөгийн цалин авдаг байна. Тэрчлэн хугацаат цэргийн алба хаагаад өөрийн хүсэлтээр гэрээт хилчин болж үлдэх боломжтой ажээ. 

Б.Лувсанпэрэнлэй