Ирэх гурав хоногт цас орж, шуурч, хүйтэрнэ
Ирэх гурав хоногт цас орж, шуурч, хүйтэрнэ

Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар цас орно.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 /2025.02.03-2025.02.12/ хоногийн урьдчилсан төлвийг хүргэж байна.  

Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. 

Хур тунадас:

3, 4-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.   

Агаарын температур

5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 9-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 хэм, өдөртөө -29...-34 хэм, 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 хэм, өдөртөө -23...-28 хэм, 

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -10...-15 хэм, бусад нутгаар шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -18...-23 хэм хүйтэн байна. 

10-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -20...-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -17...-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9....-14 хэм, өдөртөө -1...-6 хэм, бусад нутгаар шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -9...-14 хэм хүйтэн байна. 

Б.Туяамарал