Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр өнөө, маргаашдаа буюу нэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэжээ.
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос чиглэлтэй, секундэд 3-8 метрийн хурдтай салхитай.
Агаарын температур:
Шөнөдөө
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -39...-44 хэм,
Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр -31...-36 хэм,
Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26...-31 хэм,
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16...-21 хэм, бусад нутгаар -22...-27 хэм,
Өдөртөө
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 хэм,
Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -20...-25 хэм,
Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15...-20 хэм,
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 хэм, бусад нутгаар -10...-15 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор их төлөв цэлмэг, зөөлөн салхитай байна гэж мэдээлжээ.