02 сарын 03, 2025
Менингококкын тохиолдол нэмж бүртгэгдээгүй
Менингококкын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

Менингококкын халдварын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө.

Менингококкын халдварын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ онд батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн, нэмж бүртгэгдээгүй байна.

Сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүүхдүүдийн биеийн байдал хэвийн шинжилгээний хариу маргааш болон ирэх пүрэв гарагт гарах аж. ХӨСҮТ-ийн халдвар судлаач, их эмч Ч.Уртнасан "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вакцины нэгдсэн сангаас вакцин татах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас явуулсан ирэх хугацааг хүлээж байна. Вакцины хувьд зөвхөн халдварын голомтод хийх боломжтой.Бага насны хүүхэдтэй айл бүр гэртээ халууны шилтэй байх хэрэгтэй байна. Хүүхдээ халуурч байна гэж үзвэл халууныг нь үз. Дур мэдэн халуун буулгах эмчилгээ хийж, эмнэлэгт хандахгүйгээр цаг алдаж болохгүй. Халдварыг насанд хүрэгчдийн 15 хувь буюу эрүүл нян тээгчид тээх боломжтой. Үүнийг оношлоход төвөгтэй байдаг. Иймд асран хамгаалагчид хамар хоолойгоо өдөр тутам зайлж Менингококкын халдвараас сэргийлэхийг зөвлөж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг иргэдэд түргэн шуурхай үйлчилж байгаа ажээ.

Б.Лувсанпэрэнлэй