Хоошёорюү С.Бямбасүрэнгийн чадамж, оюун санааны хүч нь ёкозүна цолонд хүргэлээ
Хоошёорюү С.Бямбасүрэнгийн чадамж, оюун санааны хүч нь ёкозүна цолонд хүргэлээ

Эх сурвалж: nhk

Японы мэргэжлийн сүмогийн 74 дэх их аваргаар хоошёорюү С.Бямбасүрэн хэмээх монгол бөх тодорсон билээ. Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга асашёорюү Д.Дагвадоржийн ач дүү буюу түүний төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү гэдэг нь монгол болон японы сүмо сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Өнөөдөр Япон улсад хоошёорюү С.Бямбасүрэнгийн их аварга цолны хүндэтгэлийн ёслол болж байна. Энэ цаг үетэй давхцуулан Сүмогийн холбооноос түүнд ямар учир шалтгааны улмаас их аварга буюу ёкозүна цол хүртээхээр болсон тухай NHK сайтад өгүүлснийг товчлон хүргэе.

Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлдөх хорооны дарга Ямаүчи Масаюки нь озэки хоошёорюү С.Бямбасүрэнг ёкозүна болгон дэвшүүлэх шийдвэр гаргасан хоёр шалтгааныг ийнхүү дурдсан байна. Нэгдүгээрт, чадамж болон оюун санааны хүч, хоёрдугаарт өсөн дэвжих ирээдүй. Үүнийг нь харгалзан үзсэн гэжээ.

Ёкозүна Хоошёорюү энэ башёд ялагдвал түрүүлэх боломж нь үгүй болох хүнд нөхцөлд барилдаануудыг хийсэн ч сүүлийн өдрүүдийн дараалсан ялалт түүний оюун санааны хүч, сэтгэл зүйн бэлтгэлийг илтгэж байгаа юм. Мөн тэрбээр Хацү башёд бага цолтой бөхчүүдэд гурав ялагдсан. Гэхдээ эдгээр нь хүч дутсан ялагдал биш байсан юм. Тиймээс ёкозүна болсныхоо дараа ийм алдааг гаргахгүй байх хэрэгтэй гэж дүгнэсэн байна.

Хацү башёд түрүүлснийхээ дараа ч хоошёорюү С.Бямбасүрэн “Би ялахын бус ялагдахгүйн төлөөх бөхтэй барилдахыг хүсдэг” гэдэг үгээ давтан хэлсэн. Тэрбээр “ялагдашгүй сүмо” ямар байдгийг башёгийн сүүлийн өдөр Оухотой хийсэн барилдаанаараа батлан харуулсан билээ.