2 Өдрийн өмнө.
Менингококкт халдварын шинж тэмдэг болон урьдчилан сэргийлэх арга
Менингококкт халдварын шинж тэмдэг болон урьдчилан сэргийлэх арга

Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд уг халдварын 98 тохиолдол бүртгэгджээ.

Менингококкт өвчний эмнэл зүйн шинж тэмдэг  3-10 хоногт илэрдэг. Бүх насныхан өвчлөх эрсдэлтэй бөгөөд өндөр эрсдэлт бүлэгт тав хүртэлх насны хүүхдүүд ордог гэж ХӨСҮТ-өөс мэдээлсэн.  

Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд уг халдварын 98 тохиолдол бүртгэгджээ. Вакцинжуулалтад сайн дураараа хамрагдах боломжгүй зөвхөн ойрын хавьтал болсон эрсдэлт бүлгийнхэнд хийх боломжтой юм байна. 

Илрэх шинж тэмдэг : 

Гэнэт өндөр халуурах 

Бөөлжих

Ядарч сульдах 

Хурц гэрэл дуу чимээнд цоцромтгой болох 

Цусархаг тууралт гарах 

Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх, 

Хоолонд дургүй болох 

Урьдчилан сэргийлэх аргууд

Хамар, хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлэх, 

Өглөө боссоны дараа болон орой унтахын өмнө бүлээн ус, нимбэг, саримс, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах 

Өрөө тасалгааг тогтмол агааржуулах өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хоёроос доошгүй удаа хийх 

Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх, 

Цаг агаарын байдалд тохируулан дулаан хувцаслах

Менингококк өвчин амьсгалын зам болон агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварлаж богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй болохыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

men_haldvar 

Б.Лувсанпэрэнлэй