2 Өдрийн өмнө.
Менингококкын халдвар авсан гурван настай хүүхэд эндэв
Менингококкын халдвар авсан гурван настай хүүхэд эндэв

Менингококкын халдвар авсан гурван настай хүүхэд эндэв.

Менингококкын халдвар авч Налайх дүүргээс ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж ирсэн гурван настай хүүхэд эндсэн гэж тус төвөөс мэдээллээ.

Хүүхдийн ойрын хавьтлын есөн хүнээс хамар залгиурын үзлэг шинжилгээ авсан бөгөөд томуу болон менингококкын вирус илрээгүй одоогоор өрхийн эмчийн хяналтад байгаа гэдэг мэдээллийг мөн өгсөн.

Уг өвчний халдвар таваас арван жилийн үечлэлээр дэгддэг нь тандалт судалгаагаар гарсан бөгөөд энэ он болон ирэх онд дэгдэлтийн үе таарч байгаа аж. Эл өвчний вирус хүйтэнд тэсвэртэй учир халуун хоол идэх, амны хаалт тогтмол зүүх, дархлаагаа дэмжих, шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөлөө.