01 сарын 31, 2025
2025, 2026 он менингококкын тархалтын жил
2025, 2026 он менингококкын тархалтын жил

Менингококкын халдварын талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

Менингококкын халдварын талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Тус төвийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул "Менингококкын халдвар таваас арван жилийн үечлэлээр дэгдэгддэг нь тандалт судалгаагаар гарсан, энэ он болон ирэх онд дэгдэлтийн үе таарч байна. Менингококын вакциныг хоёроос дээш настай хүүхдэд хийдэг, таваас зургаан жилийн хамгаалах хугацаатай байдаг" гэлээ.

Эл өвчний вирус хүйтэнд тэсвэртэй учир халуун хоол идэх, амны хаалт тогтмол зүүх, дархлаагаа дэмжих, шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Б.Лувсанпэрэнлэй