Эх сурвалж: СNN /Andrew Caballero-Reynolds/ Онгоцны ослын дараа Потомак голын эрэг дагуу эрлийн ажиллагаа явуулж байна.
АНУ-ын нийслэл Вашигтон хотын Рейганы нэрэмжит үндэсний нисэх буудлын ойролцоо American Airlines компанийн зорчигч тээврийн онгоц тус улсын армийн Black Hawk онгоцтой мөргөлдөж Потомак голд унасан осол лхагва гаргийн шөнө гарсан.
Хамгийн сүүлийн үеийн буюу 13 минутын өмнөх мэдээллээр Хотын Гал түймэр, яаралтай тусламжийн албаны дарга Жон Доннелли “Ослын улмаас амиа алдсан бүх хүний цогцсыг гаргана гэдэгт итгэлтэй байна. Зорчих тээврийн онгоцонд 64 хүн, АНУ-ын армийн нисдэг тэргэнд гурван хүн зорчиж явсан. Одоогоор 28 цогцсыг гаргаад байна. Гэхдээ бидэнд бага зэргийн хугацаа шаардлагатай” гэж мэдэгдсэнийг СNN мэдээлэв.
Ослын дараа American Airlines компанийн гүйцэтгэх захирал Роберт Исом мэдэгдэл хийх үеэрээ “Цэргийн нисдэг тэрэг яагаад зорчигч тээврийн онгоцны замд орсныг бид мэдэхгүй байна” гэж хэлсэн.
“Sydney morning herald” сайтад мэдээлснээс үзвэл, осолдсон зорчигч тээврийн онгоцонд 1994 оны уран гулгалтын хосын дэлхийн аварга оросын уран гулгагч, дасгалжуулагч Евгения Шишкова, Вадим Наумов нар байсан гэж ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлсэн гэжээ.
Мөн АНУ-ын уран гулгалтын удирдах байгууллага болох АНУ-ын Уран гулгалтын байгууллагаас тус онгоцонд америкийн хэд хэдэн тэшүүрчин байсан. Уран гулгалтын тамирчид, дасгалжуулагчид болон тэдний гэр бүлийнхэн Канзас мужийн Вичита хотод болсон АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах дараа тэмцээний “Үндэсний хөгжлийн кампус”-аас буцаж байжээ.
Онгоцонд уран гулгалтын спортоор хичээллэгч 15 орчим хүн байсан байж болзошгүй гэдэг мэдээллийг эх сурвалж өгсөн тухай Ройтерс мэдээлсэн билээ.
Эх сурвалж: cnn, smh, reuters