1 Өдрийн өмнө.
10 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
10 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10 мянган тонн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Тус ажлын хүрээнд нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байна.

Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Монополын эсрэг газар даалгасан гэж Засгийн газраас мэдээллээ.

Б.Лувсанпэрэнлэй