1 Өдрийн өмнө.
“Атар-4” аян эхлүүлнэ
“Атар-4” аян эхлүүлнэ

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр болсныг Засгийн газраас өнөөдөр мэдээллээ.

Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хоёрдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр болсныг Засгийн газраас өнөөдөр мэдээллээ.

Газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож дэмжин ажиллахын Засгийн газраас Монгол банканд зөвлөжээ.

“Атар-4” аяны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилтын хүрээнд 60 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

Б.Лувсанпэрэнлэй