Цаг агаарын гаралтай гамшгийн улмаас 3.2 тэрбумын хохирол учирчээ
Цаг агаарын гаралтай гамшгийн улмаас 3.2 тэрбумын хохирол учирчээ

Цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл улсын хэмжээнд өнгөрсөн онд 104 удаа болжээ.

Цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл улсын хэмжээнд өнгөрсөн онд 104 удаа болжээ. Аюултай үзэгдэл 95, гамшигт үзэгдэл 13 удаа болж үүний улмаас гурван хүн амь насаа алдаж, 3.058.998 толгой мал хорогдсон байна. 

Мөн улсын чанартай 13 авто зам, гүүр, эрчим хүчний дөрвөн шон, 108 гэр нурж, барилгын дээвэр хуурч унасны улмаас 10.374 хашаа эвдэрч, шороон шуурганд таван автомашины шил, 3.0 га тариалангийн талбай өртөж нийт 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

15 төрлийн аюулт болон гамшигт үзэгдэл болсноос хүчтэй салхи шуурга болон уруйн үер, аадар бороо, мөндөр, аянга цахилгаан зэрэг нь давтамж олонтой буюу нийт аюулт, гамшигт үзэгдлийн 11-27 хувийг эзэлж байна гэж Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнээс мэдээллээ.

Б.Лувсанпэрэнлэй