Төвийн аймгуудын нутгаар цас орно
Төвийн аймгуудын нутгаар цас орно

31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2025.01.28-02.01-ий өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Хур тунадас:

29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи:

Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 хэм, өдөртөө -27...-32 хэм,

Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -20...-25 хэм,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17...-22 хэм, өдөртөө -7…-12 хэм, бусад нутгаар шөнөдөө -23…-28 хэм, өдөртөө -14...-19 хэм хүйтэн байна.