2 Өдрийн өмнө.
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ

2024 оны дөрөвдүгээр улирлын  буцаан олголтыг өнөөдөр, маргаашийн хугацаанд иргэдийн дансанд шилжүүлнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2024 оны дөрөвдүгээр улирлын  буцаан олголтыг өнөөдөр, маргаашийн хугацаанд иргэдийн дансанд шилжүүлнэ гэж Татварын ерөнхий газраас мэдээлэв. 

Буцаан олголтод өнгөрсөн оны 10, 11, 12 дугаар сард бүртгүүлсэн баримт хамаарна. Иргэд НӨАТ-ын буцаан олголт авахгүйгээр авто тээвэр, галт зэвсэг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой аж. Төлбөр төлөх хүсэлтийг И-баримт аппликэйшнээр илгээх боломжтой юм байна. 

Б.Лувсанпэрэнлэй