Монгол, Хятадын зарим хилийн боомт энэ сарын 29-31-ий хооронд түр амарна.
Монгол, Хятадын зарим хилийн боомт энэ сарын 29-31-ий хооронд түр амарна. Учир нь тухайн өдрүүдэд БНХАУ-ын Хаврын баяр тохиох бөгөөд авто замын есөн боомтыг түр хугацаагаар хаана гэж ХХЕГ-аас мэдээллээ.
Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Хавирга, Бичигт, Бургастай, Сүмбэр, Баянхошуу, Булган боомтыг түр хаана. Харин Булган-Такашикэн боомт цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Б.Лувсанпэрэнлэй